Jump to content

Жин (дуучин)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
09:00, 21 Нэгдүгээр сар 2021-ий байдлаарх Zorigt (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Jin / 진
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр김석진 -> Ким Сокжин
Тайзны нэрJin
Хөгжмийн урсгалК-Поп, Хип Хоп
Мэргэжил
  • Дуучин
  • Дуу зохиогч
ЗэмсэгХоолой
Идэвхтэй2013 - одоо
СтудиBig Hit Entertainment
Цахим хуудасbts.ibighit.com

Жинь (сол. , Англи: Jin) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Ким Согжинь (сол. 김석진, 1992 оны 12 сарын 4-нд төрсөн) нь Өмнөд Солонгосын дуучин, BTS хамтлагийн вокалист, хамгийн ахмад гишүүн юм.

Анх Big Hit Entertainment-д жүжигчнээр орж байсан. Жинь анх дуулахдаа тийм сайн байгаагүй ч маш их хичээл зүтгэл гаргаж бэлдсэний эцэст чадварлаг хоолойтой болсон юм. Тэрбээр дээд өнгөөр дуулахдаа чадварлаг бөгөөд түүний хоолойг "Stable silver voice" хэмээдэг.


Жин нь BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн.

Тэрээр хоол идэх үнэхээр дуртай бөгөөд Vlive -аараа EatJin гэх нэртэй хоол иддэг live хийдэг.

Жин өөрийгөө бусдад танилцуулахдаа I'm Worldwide Handsome гэдэг.

Тэрээр анх бэлтгэгдэгч болохдоо дуулж, бүжиглэх чадвар тааруу байсан. Гэхдээ үргэлж хичээсний үр дүнд одоогийн Жин бий болсон гэдэг.

Жин сүнснээс их айдаг.

Намтар

Ким Согжинь нь Өмнөд Солонгосын Анянд 1992 оны 12 сарын 4-нд төрсөн. 1 ахтай. Анх жүжигчиний мэргэжил эзэмшиж сурч байхдаа Bighit ent-тэй таарч шалгаруулалтад нь орохоор шийдсэн. Түүндээ тэнцээд Bighit-д жүжигчний хувиар элсэн орсон ч өөрийн дуу хоолойгоо сайжруулан одоогийн BTS хамтлагт гол нүүр царай, вокалистаар тэнцэн орсон.