Jump to content

Жин (дуучин)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
21:05, 26 Нэгдүгээр сар 2021-ий байдлаарх Y2K Kim (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Jin / 진
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр김석진 / Ким Сокжин
Тайзны нэрJin / Жин
Төрсөн1992 оны 12 сарын 4 (1992-12-04) (31 настай)
ГаралӨмнөд Солонгос, Анян
Хөгжмийн урсгалХип хоп, К-поп
МэргэжилДуучин
Идэвхтэй2013 оноос хойш – одоог хүртэл
СтудиBig Hit Entertainment
Хамтардаг уран бүтээлчидBTS
Цахим хуудасbts.ibighit.com


Жин (сол. , Англи: Jin) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Ким Согжин (сол. 김석진 нь Өмнөд Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн юм.

Анх Big Hit Entertainment-д жүжигчнээр орж байсан. Жинь анх дуулахдаа тийм сайн байгаагүй ч маш их хичээл зүтгэл гаргаж бэлдсэний эцэст чадварлаг хоолойтой болсон. Тэрбээр дээд өнгөөр дуулахдаа чадварлаг бөгөөд түүний хоолойг "Stable silver voice" хэмээдэг.

Намтар

Ким Согжин Өмнөд Солонгосын Анянд 1992 оны 12 сарын 4-нд төрсөн. Төрсөн 1 ахтай. Анх жүжигчиний мэргэжил эзэмшиж сурч байхдаа Bighit ent-тэй таарч шалгаруулалтад нь орохоор шийдсэн. Түүндээ тэнцээд Bighit-д жүжигчний хувиар элсэн орсон ч өөрийн дуу хоолойгоо сайжруулан одоогийн BTS хамтлагт гол нүүр царай, вокалистаар тэнцэн орсон.