Jump to content

Мормоны шашин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
06:09, 9 Арванхоёрдугаар сар 2020-ий байдлаарх Munkhzaya.E (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Мормоны урсгалыг үндэслэгч Иосеф Смит
АНУ-ын Юта мужын Солт Лейк хотод байдаг Мормоны Ариун сүм

Мормоны шашин (Англи: Mormonism) нь Христ Итгэлийн нэгэн урсгал боловч шашны хүрээнд очсон итгэл юм.

Мормоны шашны албан ёсны нэр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС) бөгөөд учир нь Христ тэднийг өөрөө дахин сэргээсэн гэдэгт итгэдэг байна. Мормоны шашны итгэгчид нь Мормоны ном гэх сударт итгэдэг ба үүнээс гадна Ариун Библи, Агуу үнэт сувд, Сургаал ба Гэрээ гэх өөр 3 сударт мөн итгэдэг. Мормоны сүм(ЕХХҮГС) нь Есүс Христ өөрөө үндэслэсэн сүмийг Иосеф Смит дахин сэргээсэн гэж үздэг. Мормоны сүм нь гэр бүлийг болон боловсролыг нэн чухалд тавьж үздэг. Гэр бүлийг Бурханаас томилсон гэдэгт итгэдэг. Мөн мормоны сүмийн гишүүд нь ариун явдлын хууль болон мэргэн ухааны үгийг дагадаг аж.

Түүх

1820 онд 14 настай жаал хүү Иосеф Смит нэгэн гайхамшигт үзэгдлийг харсан бөгөөд ингэснээр Мормонизмыг эхлүүлэх суурь нь тавигдсан. Тэр үзэгдэлд Бурхан болон Есүс Христ өөрсдийн биеэр түүн дээр ирж түүгээр дамжуулан Бурханы үнэн сүмийг дахин сэргээж, хүмүүсийг авар хэмээн айлдсан гэж Иосеф Смитын түүх номонд бичигдсэн байдаг. Үүний дараагаар Моронай гэх тэнгэр элч түүнд Алтан ялтас, Гуулин ялтас гэх, эртний Америк тивд амьдарч байсан Индианчуудын бичиглэсэн түүхийн баримтыг авчирч өгсөн бөгөөд түүнийг Иосеф Смит өөрөө Ариун Сүнсний хүчээр орчуулан Мормоны ном буюу Есүс Христийн бас нэгэн гэрээ хэмээн хожим хэвлүүлсэн байна. Мормоны ном гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь үүнийг нэгтгэсэн хамгийн сүүлчийн бошиглогч буюу эш үзүүлэгч Мормон гэх хүнээс болсон юм. Үүнээс гадна Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд гэх 2 сударт итгэдэг. 1830 оны 4 сарын 6-нд анхны цуглаанаа 6 хүнтэйгээр эхлүүлж, албан ёсоор байгуулагдсан.

Мормоны ном

Судрууд

Мормоны шашин нь нийт 5 үндсэн судраас суралцдаг бөгөөд энэ нь доорх болно.

Анх Моронай гэх тэнгэр элчийн авчирч өгсөн ялтсуудыг Англи хэлнээ анх орчуулсан судар. Энэ сударт МЭӨ 600 - МЭ 400-аад оны үеүүдэд амьдарч байсан Америк тивийн уугуул иргэдийн түүх, аж амьдрал, Христэд итгэх итгэл зэргийг харуулсан судар болно. Мормоны ном нь нийт 15 номоос бүрддэг.

Хожмын Үеийн анхны бошиглогч ( бас эш үзүүлэгч гэдэг) Иосеф Смитын Бурханаас хүлээн авсан илэрхийлэл, тушаалууд бүхий судар.

Энэ судар бол Абрахамын папирус дээр анх бичиж үлдээснийг Египетээс олсныг Иосеф Смит худалдан авч улмаар түүнийг орчуулсан. Уг сударт Абрахам, Мосегийн аялал, тэдгээрийн Бурханаас хүлээн авсан тушаал гэх зэрэг орсон байдаг.

Хуучин ба Шинэ гэрээнээс бүрдэх судар. Хаан Иаковын (King James Version) хувилбарыг ашигладаг.

Орчин цагийн Мормоны шашин

Мормоны шашин хамгийн их түгсэн орон бол АНУ бөгөөд тэр дундаа Юта мужийн Солт-Лэйк Сити хот ордог. Юта мужийг Мормоны төв гэж хэлж болно. Мормоны сүмийн амьд бошиглогч буюу эш үзүүлэгч одоо удирддаг. Мөн ерөнхийлөгч ч гэж нэрлэдэг. Сүмийн дээд удирдлагыг Тэргүүн Зөвлөл гэх ба үүнд Сүмийн ерөнхийлөгч, 1, 2-р зөвлөх багтана. Үүний дор 12 чуулгын зөвлөл гэж байх ба нийт 12 ахлагч, бошиглогч, эш үзүүлэгчдээс бүрддэг. Эдгээр 15 хүнийг сүмийн ерөнхийлөгчид эсвэл бошиглогч эсвэл эш үзүүлэгч гэж хүлээн зөвшөөрдөг.

Дэлхий даяар бараг бүх оронд өөрийн салбартай бөгөөд дэлхий дээр хамгийн хурдацтай өсч, хөгжиж буй шашны урсгал. Жил бүр ойролцоогоор 230,000 хүн шинээр гишүүн болдог. Дэлхийн хамгийн том хувийн их сургууль болох Бригам Янгийн Их сургууль болон ургийн бичгийн төвийг Солт Лейк хотод байгуулсан.

Монгол дахь Мормоны шашин

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байрлах ЕХХҮГС буюу Мормоны сүмийн цуглааны байр
Баянзүрх дүүрэг дэх ЕХХҮГСүмийн төв байр

Ардчилал Монгол оронд нэвтэрснээр гадны олон шашин нэвтэрсэн билээ. Үүний адилаар Мормоны шашин 1990-ээд оноос нэвтэрсэн. Мормоны сүм Монгол орны өнцөг булан бүрт байгаа бөгөөд Мормоны сүмийг таних тэмдэг нь тэдний сүмийн барилгын хийц загвар болно. Өдгөө дэлхий дээр 16 сая гаруй Хожмын Үеийн Гэгээнтнүүд амьдардаг бөгөөд үүнээс Монгол улсад 10,591 сүмийн гишүүдтэй, 23 цуглааны байртай. Тус сүм Монголд хамгийн их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан Монгол улсад олон сая ам долларын буцалтгүй тусламж болон хандивын байнга өргөдөг. Тухайлбал, үнэ төлбөргүй нүдний мэс хагалбар хийх, гүний худаг барих, Англи хэлний үнэ төлбөргүй сургалтууд явуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах гэх мэт олон үйл ажиллагааг явуулдаг.

Эшлэл

Итгэлийн тунхаг