Араг ясан хийц
Appearance
Араг ясан хийц гэж нь архитектур ба барилгын салбарт барилга дахь даацын хийцийн төрөл юм. Энэ хийц нь тулгуур эрхтэн араг яс шиг үүрэгтэй тул ийнхүү нэрлэжээ.
Араг ясан барилга нь фасадаар (хучилт) бүрхэгдэх ба дотоод орон зайг ихэвчлэн даацын бус ханаар тусгаарлагддаг. Даацын ханатай барилгад босоо даацын барилгын хэсэглэл нь өрөөнүүдийг тусгаарладаг бол араг ясан барилгад энэ үүрэг байхгүй.
Материал
Араг ясан хийцэд хэрэглэгддэг барилгын материалууд нь мод, ган ба төмөр бетон гэх мэт хол алгасалд тохирсон материалууд болно.
- Мөн үзэх: Ган араг ясан барилга
Гадаад холбоос
- Skelettbauweise Каркасан барилгын талаар, герман хэлээр.
- Загвар:ArchINFORM (Баригдсан барилгуудын толь, герман хэлээр)